Хүний хамгийн үнэт зүйл бол хөдөлмөрлөх чадвар

Мэдээлэл зүйн багш нар

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Содэрдэнэ
Мэдээлэл зүйн багш нар 2012 оны мэдээлэл зүйн олимпиадын бодлого, бодолтуудыг http://bimba3579.blog.banjig.net/, http://eschool.miniih.com/, http://www.asd_teacher.miniih.com/ сайтуудаас татаж авч болно. Мөн математикийн тест авах бол http://www.surlaa.mn/home сайтаас, математик, IQ, мэдээлэл зүйн хичээлийн 2011, 2012 оны сэдвүүдийг http://bimba3579.blog.banjig.net/ авч болно. Дэлгэрэнгүй»

“Физикийн багш нарын өдөрлөг” зохион байгуулагдлаа.

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Содэрдэнэ
Багш бүр хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, хөтөлбөрөө сайн боловсруулан, өдөр бүр чанартай, бэлтгэл сайтай, сайн хичээл зааж байгаасай. Дэлгэрэнгүй»
2012 оны 04 сарын 21-22-нд Сүхбаатар аймгийн салбар зөвлөл дээр зохион байгуулагдана.
Энэ хичээлийн жилийн гишүүний татвар: 25000 төгрөг
Энэ жилийн DVD сургалтын агуулга:
1. Боловсролын ерөнхий асуудал 4 цаг
2. Сургалтын онол арга зүй 20 цаг
3. Yзүүлэх хичээл 4 цаг
4. Дадлага ажил 4 цаг
Нийт 32 цаг болно.
Сургалт – 1.5 кр.цаг

Дадлага ажил – 0.5 кр.цагийн нийт 2 кр цагийн сертификат олгоно.

ММБА-ийн гишүүн багш та бүхнийг DVD сургалтандаа идэвхтэй оролцохыг урьж байна.

 Дэлгэрэнгүй»

Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан

2012 оны 03-р сарын 26 Нийтэлсэн Содэрдэнэ
Улсын физикийн 25-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд багш нар идэвхитэй оролцоно уу? Улсын физикийн 25-р олимпиадын хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Улсын Физикийн Олимпиадын хороо дараах хугацаанд зохион байгуулна. Үүнд:
a. Илтгэлүүдийг хүлээн авах – 2011 оны 04-р сарын 15 хүртэл,
b. Шүүгчдийн баг илтгэлүүдийг уншиж дүнг зарлах – 2011 оны 05 сарын 1,

c. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд шалгарсан илтгэгч биеэр ирж илтгэлээ УФО-д унших – 2011 оны 05 сарын 11

Бичих форматыг нарийн зааж өгсөн тул дэлгэрэнгүйгээр орж үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

Олимпиадын шинэчлэгдсэн хуваарь

2012 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Содэрдэнэ

 Дэлгэрэнгүй»

Физикийн багш нарын өдөрлөг болно.

2012 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Содэрдэнэ

 Дэлгэрэнгүй»

Боловсролын гэрчилгээ, үнэмлэхний тухай

2012 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Содэрдэнэ
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхний үнэнд өөрчлөлт орж 2000 төг боллоо. 9-р ангиуд хоёулаа төгсөх тул захиалгынхаа зөрүү мөнгийг Эрдэнэсувдын дансанд хийнэ үү? Надад маягтын дагуу захиалгын тоог ирүүлнэ. Мөнгө, тоо 2 зөрж болохгүйг хатуу анхааруулж байна. Маягтыг эндээс авна уу? Дэлгэрэнгүй»
Маргааш болох ОУ-ын "Кенгуру" уралдаанаа журмын дагуу амжилттай, хариуцлагатай зохион байгуулахыг хүсье. Материалыг 2012 оны 3 сарын 17-ны 10 цагт задална. 3 сарын 19-ны дотор буцаан ирүүлнэ.“Кенгуру” Олон улсын математикийн уралдааныг сургууль,орон нутагт зохион байгуулах журмыг танилцуулж байна.
 Дэлгэрэнгүй»

"Кенгуру" уралдааны материал ирлээ

2012 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Содэрдэнэ

"Кенгуру" уралдааны материал ирж байгаа тул маргаашнаас хүн явуулж яаралтай татаж авна уу? 

Мөн уралдааныг удирдамжийн дагуу чанартай зохион байгуулахыг анхааруулж байна. Товлосон хугацаанд эхлэх буюу дуусгах, материалыг сурагчдын өмнө битүүмжлэх, протокол хариуцлагатай хөтлөх, удирдлагууд хатуу хяналт тавих хэрэгтэй. 

Түрүү жил зарим аймгийн сургууль хариуцлага алдсан учир энэ жил оруулаагүй байна. Манай аймаг амжилттай явуулсан туршлагадаа үндэслэн сайн зохион байгуулж материалаа 3 сарын 19-ны дотор хариуцлагатай ирүүлэхийг үүрэг болгож байна. 

 Дэлгэрэнгүй»

Яаралтай мэдээ

2012 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Содэрдэнэ

1. Боловсролын тухай хууль Улсын Их Хурлаар батлагдаагүй учир 11, 12 жилийн 9-р анги зэрэг төгсөнө.

2. Боловсролын гэрчилгээ, үнэмлэх монгол бичгээр хэвлэгдэж байгаа учир гэрчилгээний үнэнд өөрчлөлт орох тул мөнгөө шилжүүлэхгүй түр хүлээж байна уу? 

3. Сургууль бүр 9,11 -р ангийн регистрийн дугаартай нэрийг тулгалт хийнэ үү?

 Дэлгэрэнгүй»

Математикийн олимпиад боллоо.

2012 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Содэрдэнэ
Баруун-Урт хотноо 2012 оны 3 сарын 3-ны өдөр "Өнө-Энхжин" ХХК, БСГ, Тэмүүлэл сургууль хамтран V,VII,IX,XI ангид математикийн нээлттэй олимпиад зохион явуулав. Мөнххаан, Наран, Баяндэлгэр, Түмэнцогт, Халзан, Сүхбаатар, Онгон, Уулбаян, Түвшинширээ, Тэмүүлэл, Бүрэн ДС-ын V ангид 87, VII ангид 61, IX ангид 47, XI ангид 43 сурагч нийт 11-н сургуулийн 238 сурагч оюун ухаанаа сорин уралдлаа. I-III байр медаль, батламж, мөнгөн шагнал /50,0; 30.0; 20,0/, VI байр батламж, мөнгөн шагнал /10,0/, V-X байр захирлын гарын бэлэгтэй байлаа. Олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэе. Олимпиадыг ивээн тэтгэсэн "Өнө-Энхжин" ХХК-ны хамт олон болон хамтран зохион байгуулсан Тэмүүлэл сургуулийн багш, удирдлагад талархаж буйгаа хэлэх нь зүйтэй байх. Дүн мэдээг үзэхийг хүсвэл ЭНД дараарай. Дэлгэрэнгүй»

Математикийн массын олимпиад 5-ын агуулга.

2012 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Содэрдэнэ

7-р анги:

1. Рационал тооны үйлдэл гүйцэтгэ

2. Натурал тооны натурал илтгэгчтэй зэрэг

3. Илэрхийллийн утга олох /энгийн бутархай/

4. Хялбар тэгшитгэл

5. Өгүүлбэртэй бодлого /хэрчмийн арга/

 Дэлгэрэнгүй»

Математикийн сорилгын дүнг танилцуулж байна.

2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн Содэрдэнэ
2012 оны 2 сарын 13-18-ны өдрүүдэд Монголын математикийн академаас зохион явуулдаг"Математикийн сорилго"-д Бүрэн дунд сургууль, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумын сургуулийн нийт 134 сурагч хамрагдлаа. Сурагч бүрт зөвлөмж, сонин ирсэн болно. Сорилгод оролцсон нийт сурагчиддаа амжилт хүсье. Үүнээс ч илүү олон сурагчид оролцох боломж бас байсан шүү. ЭЕШ-тандаа бэлтгэх урьдчилсан бэлтгэл болж байгааг анхаарна бизээ.Дүн мэдээг танилцуулж байна. Дэлгэрэнгүй»

Математикийн олимпиад болно

2012 оны 02-р сарын 28 Нийтэлсэн Содэрдэнэ
Баруун-Урт суманд 2012 оны 3-р сарын 3-ны 09 цагаас 5,7,11 жилийн 9,11-р анги гэсэн 4 ангиллаар явагдана. Сурагчдын тоо нээлттэй. Олимпиадын шагналыг "ӨНӨ-ЭНХЖИН" ХХК хариуцна. Бүртгэлийг 3 сарын 2-ны 14:00 цагт Тэмүүлэл цогцолбор сургууль дээр бүртгэнэ. Олимпиадад оролцох багш, сурагчдын аюулгүй байдлын/унаа/ талаар онцгой анхаарах шаардлагатайг сануулж байна.  Боломжтой бол оролцохыг та бүхнээс хүсэж байна.  Дэлгэрэнгүй»

2012 оны шилдэг илтгэлийн сэдэв гарлаа.

2012 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Содэрдэнэ
2012 оны шилдэг илтгэлийн сэдэв гарлаа Дэлгэрэнгүй»