“Кенгуру” Олон Улсын Математикийн Уралдаанд Монгол улс албан ёсоор 2009 оноос эхлэн оролцох болсон юм. Уралдаанд манай улсын ЕБС-ийн 3 – 11-р ангийн сурагч бүр оролцох боломжтой юм.

2009 оны уралдаанд манай дэлхийн 46 улс орны 5571560 сурагч оролцжээ.

Олон улсын математикийн экспертүүдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан сонгох хэлбэрийн 24 – 30 даалгавартай (Монгол хэл дээр орчуулагдсан) тестээр 3–11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино. Уралдаанд оролцсоноор ЕБС-ийн багш, сурагчид орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдолтой юм.

Тухайн улсад уралдааныг зохион байгуулахад анги бүрийн бодлогыг орчуулах, оролцогч бүрт мандат олгох, уралдааны сэдэв, хариултын хуудсыг хэвлэн, хүргүүлэх, хариу буцааж илгээх, оролцогч бүрт хариуг мэдээлэх, сертификат олгох, амжилттай оролцогчдыг диплом, медалиар шагнах зэрэг зардлууд гардаг байна. Өөрийн оронд явагдах уралдааны эдгээр зардал болон бодлого авсны хураамжийг зохион байгуулагч тал хариуцдаг байна. Эндээс үндэслэн гишүүн орнуудын зохион байгуулах хороо уралдаанд оролцогч бүрээс тодорхой хэмжээний хураамж авдаг. Тухайлбал, оролцогч бүрээс АНУ– 20$ (доллар), Кипр - 15€ (евро), Итали4€ (евро), ОХУ – 30 рублийн (зарим зардлыг боловсролын яам хариуцдаг) хураамж авдаг.

Монгол улсад энэ уралдааны хураамж нь 6000 төгрөг байх ба хураамжийн зөвшөөрлийг Монгол Улсын БСШУЯ-ы 2009 оны 04 сарын 16-ны өдрийн 3/1761 тоотоор олгосон болно. (Тоотыг хавсаргав)

Уралдаан 2011 оны 03-р сарын 19-ны өдөр Улаанбаатарын цагаар 10 цагт эхэлнэ.

Хүндэтгэсэн

“Le kengourou sans frontieres” холбооны 

Монгол Улсын төлөөлөгч ……………………… М. Итгэл (Ph.D)




Кенгуру Олон Улсын Уралдааны мэдээлэл

Уралдааны түүх:

Тус уралдаан нь анх 1991 онд Франц улсад явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Улмаар 1994 оноос Европын орнуудад явагдах болжээ. Тус уралдааныг 1996 оноос хойш “Le kengourou sans frontieres” олон улсын холбоо зохион байгуулж байна. Кенгуру уралдаанд оролцож байгаа орон, оролцогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, 2009 онд 46 орны 5600000 (таван сая зургаан зуун мянга орчим) гаруй сурагч оролцжээ.

Уралдааны зорилго:

Математикийг бүх талаар түгээн дэлгэрүүлэх

Математикийн хичээлд дур сонирхолыг өдөөж өгөх

Бүтээлч сэтгэхүйг сэдэлжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах

Нийт сурагчдад зориулсан

Ач холбогдол:

- “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.

- Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.

- Ийм учраас сэтгэл зүйн дарамтнаас гаргаж, улмаар математикийг амьдралд хэрэглэж болох урам зоригийг бадраадаг.

- Оролцогчдын хувьд сэтгэл зүйн хувьд урам хайрласан

- Багш, сурагчид тус уралдаанд хамрагдсанаар, орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдолтой

Уралдааны онцлог:

Уралдаан нь олон даваагүй, ганц л даваатай. Жил бүр дэлхий даяар нэг өдөр нэгэн зэрэг явагддаг. Уралдааны бодлогууд нь хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан нийт 24-30 бодлоготой сонгох хариутай даалгавартай (Монгол хэл дээр орчуулагдсан) тестээр 3–11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино.

Шагнал:

Тухайн ангиллаар оролцож байгаа сурагчдыг оноогоор жагсааж

- 1-р зэргийн диплом, медаль (эхний 6% хүртэл )

- 2-р зэргийн диплом (дараагийн 9 % хүртэл )

- 3-р зэргийн дипломоор ( 15 % хүртэл ) тус тус шагнана.

- Бүх оролцогчдод Кенгуру уралдааны батламж олгоно.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
отгоо (зочин)

Загвар бодлого вэб сайт дээр нь байсан чинь сайта хаачихсан бололтой. Тэнд байсан бодлогыг тавьж чадахгүй биз. Майлруу хариу илгээвэл их баярлана шүү.

Батбилэг (зочин)

Би кенгуру олимпиадад оролцох гэсэн юм. Өмнө нь ирж байсан бодлогууд болон бэлтгэх бодлогууд тавьж өгөөч. Би бэлтгэл хийх гэсэн юм. Гуйж байна.

Би одоо 4-р анги
Юунаас бэлтгэх вэ?

Анужин (зочин)

Яаж одоо бэлтгэл хийх юм бэ?Би одоо юунаас бэлдэх юм бэ?

sod

http://kangaroo.mn/ сайт дээрээс өмнө оны бодлогууд тавигдсан байгаа. Түүнээс аваад бодоорой.

zagdaa (зочин)

surj bga surguuliinhaa bagshda heled burtguulj bolno burtgeliin hugatsaandaa burtguuleh ystoi shu.............

тйибхйш (зочин)

bi 5 dugaar angi yamar nomnoos beldeh ve ene saitad olipiadiin yamar bodlogo bodoh ve

temka (зочин)

yaj beldeh ve

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)