Хүний хамгийн үнэт зүйл бол хөдөлмөрлөх чадвар : “Физикийн багш нарын өдөрлөг” зохион байгуулагдлаа.

“Физикийн багш нарын өдөрлөг” зохион байгуулагдлаа.

“Физикийн багш нарын өдөрлөг” зохион байгуулагдлаа.

2012.03.27-ны өдөр физикийн багш нарын өдөрлөгөөр “Гарын доорх материал ашиглан туршилт хийх боломж“, “Физикийн хичээлийн бэлтгэл үр өгөөжийг нэмэгдүүлэх нь”, “Элсэлтийн ерөнхий шалгалтанд хүүхдийг физикийн хичээлээр амжилттай бэлтгэдэг туршлага”, “12 жилийн тогтолцоо ба физикийн сургалт”, “Физикийн сургалтанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, Аль ангид ямар сэдвийг яаж? хэлэлцүүлэг, илтгэлүүдийг тавьж, “Физикийн бодлого бодох аргачлал” сургалт хийн, цаашид хэрхэн ажиллах талаар ярилцан Физикийн багш нарын холбоо /ФБХ/ байгуулагдан хөтөлбөрөө гаргалаа. Наран, Дарьганга, Түвшинширээ сумын багш нар оролцсонгүй.

Багш нарын саналыг доор нэгтгэвэл:

· Багаж, тоног төхөөрөмж, үзүүлэн дутагдалтай

· Сурах бичгийн хүрэлцээ хангамж, чанар муу

· Физик, математик, химийн хичээлийн уялдаа холбоо муудсан

· Сурагчдаар бие даалган ажиллуулах бодлого, дасгал дутмаг

· Багш нарыг сургалт семинарт хамруулах

· Үнэлгээг боловсронгуй болгох/доод хэмжээ 60% өндөр/

· Бодит үнэлгээ байхгүй. Сурагчид үнэлгээнээс айхгүй болсон.

· Чадвар эзэмшүүл гэчихээд мэдлэг шалгадаг нь зөрчилддөг

· Эцэг, эх хүүхдээ их өмөөрдөг

· Физикийн багш бэлтгэхэд бодлого барих /оюутантай гэрээ хийх/ мэргэжлийн бус багш нар хичээл орж байна

· Багш нар өөрийгөө хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллах

· Бүсчилж сум, сургуулиар туршлага судлах

· Хамтран хичээлийн судалгаа, туршилт хичээл заах гэх мэт.

БСГ-д тавих санал, хүсэлт

- Физикийн сорилго, бага олимпиадыг зохион байгуулах

- Зүүн бүсийн олимпиадад оролцуулж байх

- Сургалт, семинарт зардлыг нь дааж явуулж байх

- Аль ч төрлийн олимпиадад сурагчдыг хувиар нь хэдэн ч сурагч оруулдаг баймаар байна/ хувиар орж байгаа сурагчдаас мандатны мөнгө авч болно/

- Төсөлд хамруулж физикийн кабинет тохижуулах

- 9 жилийн сургууль багшийн илүүдэлтэй болох гэж байна.

БСШУЯ-д тавих санал, хүсэлт

- Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах

- Гадаад явж туршлага судлах

- Хөдөлмөрийн хичээлээр жижиг, дунд үйлдвэрлэл явуулах боломж, бололцоог олгох

Бэрхшээлийг даван туулахын тулд бид, сургууль хамт олон хэрхэн ажиллах вэ? юу хийх вэ?

· Багш нар өөрийгөө хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллах

· Бүсчилж сум, сургуулиар туршлага судлах

- Хамтран хичээлийн судалгаа, туршилт хичээл заах

- Хичээлийн залгамж холбоог сайжруулах

- Физикийн хичээлтэй холбоотой янз бүрийн дугуйлан, уралдаан, тэмцээн хичээллүүлэх

- Туршилтаар хүүхэд идэвхжүүлэх аргыг хэрэглэж байх

- Хөдөлмөрийн хичээлээр жижиг, дунд үйлдвэрлэл явуулах боломж, бололцоог олгох гэх мэт санал санаачлагууд гарсан.

ХиБагш бүр хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, хөтөлбөрөө сайн боловсруулан, өдөр бүр чанартай, бэлтгэл сайтай, сайн хичээл зааж байгаасай.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)